Агуулга руу шилжих
WARRANGER
Татах

Нууцлалын бодлого

Шинэчилсэн огноо: 2026-10-22

WARRANGER (mglwar.com) нь Warcraft III 1.26a-г онлайнаар тоглоход зориулсан үнэгүй лаунчер, сайт юм. Үйлчилгээг Монгол Улсад нэг хувь хүн ажиллуулдаг бөгөөд компани биш. Blizzard болон GameRanger-тэй холбоогүй.

Ямар мэдээлэл авдаг вэ?

Google эсвэл Discord-оор нэвтрэхэд зөвхөн дараах мэдээллийг авна:

  • Хэрэглэгчийн ID
  • Нэр
  • Профайл зургийн холбоос

Имэйл хаягийг авахгүй, хадгалахгүй.

Сервер дээрх мэдээлэл

Сервер дээр дараах мэдээллийг хадгална:

  • Аккаунтын ID, тоглогчийн нэр
  • Кланы таг, гишүүнчлэл, тоглолтын тоо, XP
  • Нэвтэрсэн огноо

Discord сервер дээрх түвшин, оноо, урилгын тоог Discord ID-тай нь хамт хадгална.

Нийтийн, өрөөний болон кланы чатын сүүлийн мессежүүдийг зөвхөн серверийн санах ойд түр хадгална. Дискэнд бичихгүй.

Эдгээр мэдээллийг нэвтрэх, тоглогч болон кланы үйл ажиллагааг хангах, чат ажиллуулахад ашиглана.

Компьютер дээрх мэдээлэл

Лаунчер таны компьютер дээр дараах мэдээллийг хадгална:

  • Тохиргоо, тоглогчийн нэр
  • Warcraft-ын хавтасны зам
  • Найзын жагсаалт
  • Төхөөрөмжийн санамсаргүй түлхүүр
  • Нэвтрэлтийн токен

Компьютероос тань бусад файл, хувийн өгөгдөл цуглуулахгүй. Өрөөнд ороход тухайн өрөөний газрын зураг танд байхгүй бол хостоос Maps\Download хавтсанд татна. Дууны засвар, нуугдсан газрын зургийг хуулах үйлдлийг зөвхөн та «Засвар» хэсгээс сонгоход хийнэ. Warcraft-ын бусад файлыг өөрчлөхгүй.

Сүлжээ ба мэдээлэл дамжуулах

Тоглоомын холболт үүсгэхийн тулд таны IP хаяг серверээр дамжина. Холболтын логийг богино хугацаанд хадгална.

Таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй. Сурталчилгааны зорилгоор таны үйлдлийг мөрдөхгүй.

Аккаунт устгуулах, холбоо барих

Та Discord серверээр аккаунтаа устгуулах хүсэлт гаргаж болно. Хүсэлтийн дагуу аккаунт болон түүнтэй холбоотой сервер дээр хадгалсан мэдээллийг устгана.

Холбоо барих: WARRANGER Discord

Бодлогын өөрчлөлт

Энэ бодлого өөрчлөгдвөл сайтад зарлаж, шинэчилсэн огноог тэмдэглэнэ.