Агуулга руу шилжих
Татах
MGLWAR

Найдвартай байдал

MGLWAR нь Warcraft III тоглоомыг түгээдэггүй. Лаунчерийн ажиллагаа, компьютерт хийх өөрчлөлт болон файл шалгах мэдээллийг энд тайлбарлав.

  • Лаунчер war3.exe, Game.dll файлыг өөрчилж, тоглоомд код оруулахгүй. Warcraft III-тэй ердийн LAN протоколоор холбогдоно.
  • Администраторын эрх, нэмэлт драйвер, портын тохиргоо, VPN хэрэггүй.
  • «Засвар» дэлгэц дээр та өөрөө дарсан үед л дууны тохиргооны HKCU дахь 4 утгыг өөрчилж, эсвэл нуугдсан газрын зургуудыг Maps\Download руу хуулна. Дууны өөрчлөлтийг буцааж болно.
  • Үүнээс гадна өрөө нээсэн тоглогчоос газрын зураг татаж, Maps\Download-д хадгална. Татсан файлыг SHA-256-аар шалгаж, байгаа файлыг хэзээ ч дарж бичихгүй.
  • Таны нэр, Warcraft III-ийн хавтасны зам, серверийн хаягийг зөвхөн таны компьютерт хадгална.
  • Суулгагч одоогоор кодын тоон гарын үсэггүй тул Windows анхааруулга харуулж болно. Татсан файлын SHA-256-ийг энэ хуудсанд үзүүлсэн утгатай тулгаж шалгаарай.
  • Шинэчлэлт автоматаар суулгана. Тоглож байх үед шинэчлэлт суухгүй.
  • Дүрмийг Discord-ийн #дүрэм сувгаас уншаарай. Зөрчил мэдээлэх, тусламж авах бол #тусламж сувгийг ашиглаарай.

Таны татсан файл

Файл
MGLWAR-setup.exe
Хувилбар
0.1.6
Хэмжээ
113,369,616 байт
SHA-256
c524f45450bf699ab1cd31d01e8923a147713f16c2cc4517d3e59ebd6a124b2b

Шалгах: PowerShell дээр Get-FileHash .\MGLWAR-setup.exe

Дүрэм

  1. 1Бусдыг хүндэл. Доромжилж, дарамтлахгүй.
  2. 2Чит, maphack ашиглахгүй.
  3. 3Тоглолтыг зориуд орхихгүй.
  4. 4Спам, зар сурталчилгаа оруулахгүй.
  5. 5Аккаунт худалдахгүй. Бодит мөнгөөр арилжаа хийхгүй.

Гомдол, асуулт: Discord · Тусламж

Лаунчерийн хувилбарууд

0.1.6 2026-10-22
  • Албан ёсны MGLWAR лого, програмын дүрс
  • Брэндийн өнгө (алтан #D6A84B)
0.1.5 2026-10-22
  • LoD тоглох үдэш (Бямба, Ням 21:00) — өрөөнүүдийн дээр үлдсэн хугацаа
  • Discord, сайт нээх товч; өрөөний холбоос хуулж найзаа урих
0.1.4 2026-10-21
  • Сайттай ижил хар-алтан шинэ загвар
  • MGLWAR сүлд, шинэ зургууд
0.1.3 2026-10-21
  • Суулгагч (MGLWAR-setup.exe) — zip-ийг орлосон
  • Автомат шинэчлэл: арын дэвсгэрт татаж, хаахад суулгана, тоглолтын үеэр хэзээ ч биш
0.1.1 2026-10-21
  • Нэр MGLWAR болсон
0.1.0 2026-10-18
  • Өрөө, чат, Start-аас өмнөх газрын зургийн шалгалт
  • Байхгүй газрын зургийг хостоос татах (8 MB-аас том ч)
  • «Засвар»: 1.26-ийн дуу, нуугдсан газрын зураг, хувилбар